Дизайн зураг зүйн олимпиад /Сурагчийн материал/ Код …

Төрөл: График дизайн /Сурагч 10-р анги/

Даалгавар: Сэдэв: Цэг шулуун 2 дүрс ашиглан /Цацраг/ бүтэцтэй хавтгайн зохиомж бүтээх

Хэмжээ, тоо ширхэг: Width800px – Height 800px, /2ш бүтээл/

Ашиглах материал, программ: Paint, Нотебүүк

Хугацаа: 90мин

Анхаарах зүйлс:

 

  • Цацраг бүтэцтэй хавтгайн зохиомжийн шийдлийг боловсруулахдаа бодит дүрслэл ашиглахгүй байх нь бол давуу тал болно.
  • Цэг, шулуун дүрс ашиглан цацраг бүтцийг хавтгайн дизайны зохиомж бүтээх зарчимд тулгуурлан бүтээнэ.
  • Хар цагаан өнгөөр график шийдлийг боловсоруулна.
  • File цэсний image Properties цонхноос 1.Pixels, 2. Color, Width500px – Height 500px тохиргоог хийх.
  • Хугацаанд багтаах.

 

Үнэлгээ: Дээд үнэлгээг 100 оноогоор тооцох ба дараах задаргаагаар үнэлгээний төвшинг тооцно.

Зохиомж: 25 хувь

Өнгө: 20 хувь

Дүрс ашиглалт, сэтгэлгээ: 25 хувь

Гүйцэтгэл: 30 хувь.

Үнэлгээний задаргаа тайлбар:

  • Зохиомж: Зохиомж нь дизайны гүйцэтгэлийн чухал бүрдэл ба дэлгэцийн формат дээр дизайны элементүүдийн өнгө дүрсийн тэнцвэрийг ханган, хэрхэн зөв байршуулж даалгаварыг гүйцэтгэсэн байдлыг шалгуур болгоно..
  • Өнгө: Даалгаварыг зөвхөн хар цагаан өнгийн шийдлээр гүйцэтгэлийг боловсруулах ба тухайн хоёр өнгийн тэнцэтгэл, хүнд хөнгөн өнгийн зарчимыг анхааран ажиллах нь хамгийн гол шалгуур болох юм.
  • Дүрс ашиглалт, сэтгэлгээ: Дүрсийг ашиглалт оновчтой утга санаатай нийцэж байхаас гадна, 2 дүрсээр цацраг бүтцийг даалгаварыг гүйцэтгэхэд сэтгэлгээний цар хүрээг анхаарна. Даалгаварын шийдлийг боловсоруулахдаа дизайны гол хандлага дүрс ашиглан утга санаагаа өвөрмөц сэтгэлгээгээр илэрхийлэх нь чухал шалгуур болно.
  • Гүйцэтгэл: Дизайны аливаа үйл ажиллагааны эцсийн үр дүн гүйцэтгэлээс чухал хамааралтай ба сэтгэлгээ дүрс техник ажиллагааны гүйцэтгэл чухал шалгуур болно.

 

 

 

 

 

 

 

Үнэлгээний шалгуур

Сэдэв: Цэг шулуун дүрс ашиглан “Цацраг бүтэцтэй хавтгайн зохиомж”-ийн дизайны шийдлийг боловсруулна. /2ш бүтээл/

График дизайны төрлийн шүүгч багшийн зүгээс дараах зүйлсийг анхааран үнэлгээний шалгуур болгон ажиллана.

Дүрс ашиглалт, сэтгэлгээ

  1. Үнсэн хэлбэрийг илэрхийлэхдээ бодит бус дүрслэлээр илэрхийлсэн байх.
  2. Цацраг бүтцийг ашиглахдаа өгөгдсөн 2 дүрсийг ашигласан байх

Өнгө

  1. Хар цагаан өнгөөр хавтгайн зохиомжыг боловсруулсан байх.
  2. Хар цагаан өнгийн тэнцэтгэлийг анхаарах

Гүйцэтгэл

  1. Цэг шулуун дүрсийн зуралтыг гүйцэтгэлийн зарчимд нийцүүлэн бүрэн дүүргэлттэй будаж зурах
  2. Үндсэн 2 дүрсийг гүйцэтгэхдээ дутуу алдаатай зурахгүй байх.

Зохиомж

  1. Дэлгэцийн формат дээр дүрсийн өрөлтийг зөв байршуулж орон зайг оновчтой ашигласан байх
  2. Дүрсийн хавтгай дээрх тэнцэтгэлийг анхаарах
  3. Хүнд хөнгөн өнгийн тэнцэтгэлийг хэрхэн хангаж зохиомжилсон байдлыг анхаарах
  4. Цацраг бүтэц бүхэлдээ формат дээр зөв харагдах байдал зэрэгт зөвлөн үнэлгээний шалгуур болгох.

 

ЖИЧ: Кодлуулсан дугаараар файлаа нэрлэж хадгах бөгөөд файлыг хаана, аль хэсэгт, ямар фолдерт хадгалсаныг мөн нотебүүкний пасспорт кодын хамт тодорхой бичиж үлдээнэ. Сургууль нэр, бусад нэршилээр нэр өгч файлаа хадгалахгүй болохыг анхаарна уу.

Явц:

–           Сурагчид бүртгүүлэх,

–           Төрөл болох анги танхимд орж лаптоп /нотебүүк/асаан програмаа нээн бэлдэх.

–           Даалгавар задран сэдэв өгсөний дизайны үйл ажиллагаанд зэрэг орох.

–           Хугацаа цагт багтаан даалгаварыг дуусгах /үйл ажиллагааг зогооно/

–           Хянагч багшийн зааврын дагуу кодоор файлаа хадгалан ажлыг дуусгах.

 

 

 

 

 

 

 

 

Үнэлгээний хүснэгт

д/д  

Код/ сургууль

 

Овог/нэр

 

Зохиомж

/дээд оноо 25 хувь/

Өнгө

/дээд оноо 20 хувь/

Дүрс ашиглалт, сэтгэлгээ

/дээд оноо 25 хувь/

Гүйцэтгэл

/дээд оноо 30 хувь/

Дүн
1    
2    
3    
4    
5    
6    
7    
8    
9    
10    
11    

 

Шүүгчийн нэр, гарын үсэг:………………………………………………………………..