Дизайн, зураг зүйн олимпиадад оролцон шагналт байранд шалгарсан тохиолдолд эдгээр боломжууд нээгдэнэ.
Тухайн хичээлийн жилд төгсөх ангийн сурагч бол өөрийн сонирхолоор сонгосны дагуу МУБИС-ийн Дүрслэх урлаг, Технологийн сургуулийн дараах ангиудад урилгаар элсэн суралцах боломжтой. Үүнд:
- Багш, Дизайн, зураг зүйн боловсрол
- Багш, Дүрслэх урлагийн боловсрол
- Багш, Дизайн технологийн боловсрол
Мөн багш бус мэргэжлийн ангид элсэх бол дараах ангиудад элсэх боломжтой. Үүнд:
- График дизайн
- Хувцасны дизайн
- Медиа дизайны ангид элсэн суралцаж, төрөл бүрийн тэтгэлэгт хамрагдах бүрэн боломжтой.