Олимпиадын 1-р шатад өгсөн даалгаварыг амжилттай гүйцэтгэсэн сурагчдад баяр хүргье. Дараах хариултыг эргэцүүлэн харахын тулд тайлбартай орууллаа. Үүнд:
- Даалгаварын өгөгдөл нь биетүүдийн огтлолцсон нийлмэл гадаргуу тул бодлогын график байгуулалтыг хийхийн тулд тэдгээрийн огтлолцолыг ойлгож байгуулалтыг хийх шаардлагатай. Энэ байгуулалтад туслах огтлогч хавтгайнуудыг авч байгуулдаг аргыг ашиглана. Призм гадаргууг бүрэн ойлгохын тулд зүүн талын хэсгийг эгц проекцлогч тэгш призм, баруун талын хэсгийг жишүү пирамид гэж авч үзэх нь зүйтэй. Тэр байдлаар байгуулалтыг 2 өнгөөр хийсэн байгаа. Тэгш призмын тал цилиндртэй өгтлолцосн хэсгийг ягаан шугамаар, баруун талын пирамид хэсгийн огтлолцолыг ногоон шугамаар байгуулсан байгааг ажиглаарай.
[pdf-embedder url=”http://dtd-olimpiad.com/wp-content/uploads/2025/03/12-р-анги-хариу-дараалал-1.pdf” title=”12-р анги хариу дараалал 1″]
2. Өмнө авсан байгуулалтын туслах огтлолгч хавтгайг ашиглан гадаргуу хавтгайн огтлолцолын цэгүүдийг тодорхойлно. Энэхүү байгуулалтыг хөх өнгийн шугамаар хийсэн байгааг ажиглаарай.
[pdf-embedder url=”http://dtd-olimpiad.com/wp-content/uploads/2025/03/12-р-анги-хариу-дараалал-2.pdf” title=”12-р анги хариу дараалал 2″]
3. Нийлмэл призм гадаргууг огтлогдоогүй байдлаар дэлгээсийг байгуулна. Үүнд сурагчид өгөгдөл дээрх оройг бус эсрэгээр авч гүйцэтгэсэн байгаа нь ажиглагдсан. Энэ тохиолдолд байгуулалтыг буруу гэж аваагүй. Гэхдээ өгөгдлийг өөрчилөх нь бас алдаанд тооцогдож болохыг анхаарах хэрэгтэй.
[pdf-embedder url=”http://dtd-olimpiad.com/wp-content/uploads/2025/03/12-р-анги-хариу-дараалал-3.pdf” title=”12-р анги хариу дараалал 3″]