Дизайн зураг зүйн олимпиад /Сурагчийн материал/
Төрөл: График дизайн /Сурагч 12-р анги/
Даалгавар: Сэдэв: Poster дизайн.
/Миний сургууль/ агуулгаар Зурагт хуудас буюу Poster тэмдэгтийн дизайн бүтээх.
Хэмжээ, тоо ширхэг: Width600px Height 800px, /1ш бүтээл/
Ашиглах материал, программ: Paint3D, Нотебүүк
Хугацаа: 45мин
Анхаарах зүйлс:
- Олон нийтийн газрын тэмдэгтийн дизайн шийдлийг боловсруулахдаа дүрс уриа үг ашиглаж зурагт хуудасны үндсэн шаардлагийг ханган ажиллах.
- Дүрс, хавтгайн дизайны үндсэн элементүүдийг ашиглан бүтээнэ.
- 4-6 өнгөнд багтаан дизайн шийдлийг боловсоруулна.
- CANVAS товчлуур Width600px – Height800px хэмжээгээр тохиргоог хийх.
- Хугацаанд багтаах.
Үнэлгээ: Дээд үнэлгээг 100 оноогоор тооцох ба дараах задаргаагаар үнэлгээний төвшинг тооцно.
Зохиомж: 25 хувь
Өнгө: 20 хувь
Дүрс ашиглалт, сэтгэлгээ: 25 хувь
Гүйцэтгэл: 30 хувь.
Үнэлгээний задаргаа тайлбар:
- Зохиомж: Зохиомж нь дизайны гүйцэтгэлийн чухал бүрдэл ба дэлгэцийн формат дээр уриа үг, дизайны элементүүдийн өнгө дүрсийн тэнцвэрийг ханган, хэрхэн зөв байршуулж даалгаварыг гүйцэтгэсэн байдлыг шалгуур болгоно..
- Өнгө: Даалгаварыг зөвхөн хар цагаан өнгийн шийдлээр гүйцэтгэлийг боловсруулах ба тухайн хоёр өнгийн тэнцэтгэл, хүнд хөнгөн өнгийн зарчимыг анхааран ажиллах нь хамгийн гол шалгуур болох юм.
- Дүрс ашиглалт, сэтгэлгээ: Үсэг шрифтийн сонголт утга агуулгад нийцсэн байх, дүрсийг ашиглалт оновчтой байхаас гадна, дүрс, sign ашиглалт сэтгэлгээний цар хүрээг анхаарна. Даалгаварын шийдлийг боловсоруулахдаа дизайны гол хандлага үсэг уриа үг, дүрс ашиглан утга санаагаа өвөрмөц сэтгэлгээгээр илэрхийлэх нь чухал шалгуур болно.
- Гүйцэтгэл: Дизайны аливаа үйл ажиллагааны эцсийн үр дүн гүйцэтгэлээс чухал хамааралтай ба сэтгэлгээ дүрс техник ажиллагааны гүйцэтгэл чухал шалгуур болно.
Үнэлгээний шалгуур
Сэдэв: Poster design
/Миний сургууль/ агуулгаар Зурагт хуудас буюу Poster тэмдэгтийн дизайн бүтээх.
График дизайны төрлийн шүүгч багшийн зүгээс дараах зүйлсийг анхааран үнэлгээний шалгуур болгон ажиллана.
Дүрс ашиглалт, сэтгэлгээ
- Зураг хуудасны өвөрмөц үсэг уриа үг, дүрсээр илэрхийлсэн байх.
- Утга санааг илэрхийлэхдээ дизайны үндсэн дүрсийг ашигласан байх
Өнгө
- 4-6 өнгөөр зурагт хуудасны дизайныг боловсруулсан байх.
- Хүнд хөнгөн өнгийн тэнцэтгэлийг анхаарах
Гүйцэтгэл
- Дизайны гүйцэтгэл, зарчимд нийцүүлэн бүрэн дүүргэлттэй будаж зурах
- Уриа үг болон ашигласан дүрсийг гүйцэтгэхдээ дутуу алдаагүй зурсан байх.
Зохиомж
- Зураг хуудасны формат дээр үсэг уриа үг, дүрсийн өрөлтийг зөв байршуулж орон зайг оновчтой ашигласан байх
- Зурагт хуудасны формат дээрх өрөлтийн тэнцэтгэлийг анхаарах
- Хүнд хөнгөн өнгийн тэнцэтгэлийг хэрхэн хангаж зохиомжилсон байдлыг анхаарах
ЖИЧ: Кодлуулсан дугаараар файлаа нэрлэж хадгах бөгөөд файлыг хаана, аль хэсэгт, ямар фолдерт хадгалсаныг мөн нотебүүкний пасспорт кодын хамт тодорхой бичиж үлдээнэ. Сургууль нэр, бусад нэршилээр нэр өгч файлаа хадгалахгүй болохыг анхаарна уу.
Явц:
– Сурагчид бүртгүүлэх,
– Төрөл болох анги танхимд орж лаптоп /нотебүүк/асаан програмаа нээн бэлдэх.
– Даалгавар задран сэдэв өгсөний дизайны үйл ажиллагаанд зэрэг орох.
– Хугацаа цагт багтаан даалгаварыг дуусгах /үйл ажиллагааг зогооно/
– Хянагч багшийн зааврын дагуу кодоор файлаа хадгалан ажлыг дуусгах.
Үнэлгээний хүснэгт
д/д |
Код/ сургууль |
Овог/нэр
|
Зохиомж
/дээд оноо 25 хувь/ |
Өнгө
/дээд оноо 20 хувь/ |
Дүрс ашиглалт, сэтгэлгээ
/дээд оноо 25 хувь/ |
Гүйцэтгэл
/дээд оноо 30 хувь/ |
Дүн |
1 | |||||||
2 | |||||||
3 | |||||||
4 | |||||||
5 | |||||||
6 | |||||||
7 | |||||||
8 | |||||||
9 | |||||||
10 | |||||||
11 |
Шүүгчийн нэр, гарын үсэг:………………………………………………………………..