Сурагчдад зураг зүй, дүрслэх геометр, дизайны төрлийн хичээлээр зохион бүтээх, техник сэтгэлгээ, орон зай, гоо сайхны мэдрэмж, сэтгэн бодох чадварыг төлөвшүүлэх, багаар ажиллах чадварыг дэмжих, багш нарын мэргэжлийн ур чадварыг сайжруулах, харилцан туршлага солилцоход оршино.
Олимпиадын нэгийн даваа Дизайны төрлүүд болон Техникийн зураг зүйн үндэс болох онол, сэтгэлгээ шалгах даалгавар агуулгаар тест бөглөх, гараар гүйцэтгэх, компьютерийн программ ашиглан зурах, бодох, урлан бүтээх зэргээр явагдана.
I шат
2026 оны 2-р сарын 09-нөөс 3-р сарын 05-ны 24.00 цаг хүртэл тестийн шалгаруулалт үргэлжилнэ. Энд босго оноо (91 ба түүнээс дээш оноо) авч, дараагийн шатанд орох эрхтэй болно.
II шат
2026 оны 3-р сарын 06, 07-ны өдрүүдэд ур чадварын шалгаруулалтын 2-р шат явагдана.
III шат
2026 оны 4-р сарын 03, 04-нд ур чадварын шалгаруулалтын 3-р шат явагдана.
Шалгаруулалтын шат тус бүрийн тусгай зааврыг нэмэлт байдлаар олимпиадын “dtd-olimpiad.com” вэб хуудсанд, “Зураг зүй, дизайны олимпиад” Facebook группд шалгаруулалт явагдана.
Онолын шалгалтыг тест хэлбэрээр авах ба “dtd-olimpiad.com” вэб дээр бүртгэлийг бөглөн, төлбөрөө (15 000 төг) шилжүүлэх ба QPay ашиглан төлнө. Сорил дээр 91 ба түүнээс дээш оноо авсан бол дараагийн шатанд орох эрх нээгдэнэ. Үүнд дараагийн шатанд орох босго оноогоо авах хүртэл тестийг хэдэн ч удаа бөглөж болно. Тестийг дараах төрөл тус бүр дээр гүйцэтгэнэ.
Аймаг, Дүүргийн хэмжээнд төрөл тус бүрээс I шатад 91 ба түүнээс дээш оноо авсан сурагч болон багшийг II шатад оролцуулна.
II шат нь өмнөх жилийн явагдсан журмын дагуу ур чадвар, бодлого, гүйцэтгэлийн даалгавар ажлыг вэбд товлосон цагт оруулан оролцох кодыг илгээснээр нэвтрэн орж, даалгавар гүйцэтгэж, дүгнүүлнэ. II шатад дараах байдлаар шалгаруулалт явагдана.
II шатнаас эхний таван байранд орсон багш болон сурагчид III шатанд оролцоно.
III шат нь өмнөх жилийн журмын дагуу ур чадвар, бодлого, гүйцэтгэлийн даалгавар ажлыг өмнөх шаттай уялдсан байдлаар гүйцэтгэнэ. Шалгарсан багш, сурагчид даалгавар гүйцэтгэх кодыг илгээснээр вэбд нэвтрэх эрх нээгдэн гүйцэтгэж, дүгнүүлнэ.
III шатны эхний гурван байрыг шалгаруулж шагнана. Шагналд шалгарсан сурагч болон багш нарын шагналыг МУБИС-ийн Дүрслэх урлаг, Технологийн сургуулийн хичээлийн байранд гардуулна. Шагнал гардуулах үйл ажиллагаанд өөрийн биеэр оролцож, шагналаа гардан авна.
I, II, III байр өргөмжлөл, мөнгөн шагнал, медаль
I, II, III байр өргөмжлөл, мөнгөн шагнал, медаль
I, II, III байр өргөмжлөл, мөнгөн шагнал, медаль
I, II, III байр өргөмжлөл, мөнгөн шагнал, медаль
DTD – Olimpiad © 2026.