2026 ОНЫ 3-06-НД БОЛОХ ДИЗАЙН ЗУРАГ ЗҮЙН ОНЛАЙН ОЛИМПИАДЫН 2-Р ШАТНЫ ОРОЛЦОХ ЖУРАМ
Нэг. Онлайн олимпиадын II шатын явагдах хугацаа
2026-03-06-ны 10.00 цагт (Улаанбаатарын цагаар) эхэлнэ.
Хоёр. Даалгавар гүйцэтгэх хугацаа / бүх төрлийн цаг ижил байна/
2026-03-06-ны 10.00 цагаас 11.30 цаг хүртэл үргэлжилж, 12.00 цагаас хоцрохгүйгээр төрөл тус бүрийн мэйлээр илгээсэн байна.
Гурав. Онлайн олимпиадын II шатад оролцоход анхаарах зүйлс
- 1-р шатад тест өгч бүртгэлээ баталгаажуулсан оролцогчид энэ шатад даалгавар гүйцэтгэж оролцоно.
- Бүртгэл баталгаажуулахдаа өгсөн мэйл хаягаар онлайн олимпиадын бүх мэдээлэл, харилцааны үйл ажиллагаа явагдана.
- Олимпиадын төрөл нь 100 онооны дасгал, даалгаварыг багтаасан байна.
- Төрөл тус бүрийн даалгаварт бэлтгэх зүйлийн жагсаалт, анхаарах зүйлс, гүйцэтгэх болон үйл ажиллагааны зааврыг дэлгэрэнгүй оруулна.
- Олимпиадын зохион байгуулалтын үйл ажиллагааг олон улсын Хакатон уралдааны зарчмаар явуулна.
- Даалгаварыг хийж дууссан бол зураг болон бүтээлийн фото зургийг байгалийн гэрэл болон тохирох гэрэлтэй нөхцөлд чанар, нягтрал сайтай байдлаар авч олимпиадын тухайн төрлийг хариуцаж байгаа багшийн мэйл хаягаар илгээнэ. Үүнд:
- Багшийн төрөл: dtd.olimpiad@msue.edu.mn
- Техникийн зураг зүй 12-р анги: dtd.olimpiad@msue.edu.mn
- График дизайн: amgalanbayar@msue.edu.mn
- Техникийн зураг зүй 10-р анги: adilaaaltaa@gmail.com
- Техникийн зураг зүй 11-р анги: adilaaaltaa@gmail.com
- Хувцасны дизайн munkhtsetseg2829@msue.edu.mn
- Медиа дизайн munkhbayar@msue.edu.mn
- Орчны дизайн erdenetulga@msue.edu.mn
хаягаар илгээнэ.
- Илгээх хугацаанаас хоцорсон ажлыг хүлээж авахгүй.
- 60 буюу түүнээс дээш оноо авсан оролцогчийг дараагийг шатад оролцуулна.
- Багшийн ангилалд 60 буюу түүнээс дээш оноо авсан оролцогчийг дараагийг шатад оролцуулна.
- Олимпиадын хариуг олимпиадын вэб дээр буюу мэйлээр нь илгээж мэдээлнэ.
- Даалгаварын дүнг 48 цагийн дотор мэдээлсэн байна. Тухайн төрлийн талаарх мэдээллийг тус төрлийг хариуцаж байгаа багштай холбогдож лавлана.
- II шатад оролцсон багшийн нар батламж шаардлагтай бол мэйлээр хүсэлтээ илгээж авна.