Back to all Post

2026 оны График дизайн

Татах: График-дизайн-Даалгавар-4-4

Оролцож байгаа төрлийн нэр, код: График дизайн
Даалгавар гүйцэтгэж эхлэх хугацаа: 2026 оны 04сарын 06 ны 10:00 цаг
Даалгавар дуусах цаг: 10:30, Мэйл илгээх хугацаа 30 минут, 12:00 цаг гэхэд бүрэн илгээгдсэн байна. Жич:  /заасан хугацаанаас хоцорсон тохиолдод даалгаварыг тооцохгүй/
Асуулт, даалгаварын өгөгдөл:
“Ирээдүйн ногоон хот” Сурагчид байгальд ээлтэй, ухаалаг, тогтвортой хөгжлийг дэмжсэн төсөл, байгууллага, хөдөлгөөнд зориулсан лого зохионо.
Өгөгдөл-1: Үндсэн нэр болох “Ирээдүйн ногоон хот” нэрийг заавал бичих, нэрийн дор уриа үг оруулж болно. Жишээ нь: “Эх дэлхийдээ хайртай амьдарцгаая” гэх мэт уриа байж болно.
Өгөгдөл-2: Лого зохион гүйцэтгэхдээ байгальд ээлтэй утга санааг илэрхийлэх ба ургамалын навч, дэлхий, нар, мод гэх мэт дүрсийг график шийдлээр боловсруулан “дүрс хэлбэрт шилжүүлэн элементүүдийг хураангуйлан”ашиглана.
Үнэлгээний шалгуурын үзүүлэлт: График дизайны даалгаварыг дараах 4 шалгуураар үнэлнэ. Дээд оноо 100
№ Шалгуурын агуулга Онооны хувь тайлбар
1  Санаагаа тодорхой илэрхийлсэн эсэх 25хувь Концепц ба санаа
2 Зохиомж 25 хувь
Зохиомж, пропорц
логоны дүрс бичиглэлийн харьцаа зохиомжын хувьд алдаагүй үндсэн формат дээр зөв байршуулсан байх
3 Өнгийн зохирол 25хувь Логоны өнгө үндсэн нэр, хэлбэр утга санаатай нийцсэн байх,
Өнгөний шийдэл
Өнгөний зохицол,
4 Гүйцэтгэл25хувь
Өвөрмөц, давтагдашгүй шийдэлтэй байх.
Нийт100 хувь
Бүтээлийн зургийг авч илгээхдээ анхаарах зүйлс
– Бүх зурсан зургаа нийтэд нь авсан зураг
– Тус бүрд нь авсан явцын зураг
– Нэг мэйл дотор бүх зургийг багтааж илгээнэ.
– Гүйцэтгэх явцын бичлэгийг 60-70х хурдтай хурдасгасан бичлэг МР4 өргөтгөлөөр илгээнэ.
– Даалгаварын хаяг, гүйцэтгэсэн тайлбар бичгийг PDF өргөтгөл болгон илгээнэ. Энэхүү тайлбар бичигт даалгаварт мэдээлллийн хэрэгсэл, ном материал ашигласан бол жагсаалтыг бичнэ.
Жич: Олон дахин ижил зураг авахгүй байх
Даалгаварын гүйцэтгэлийг илгээх мэйл хаяг: amgalanbayar@msue.edu.mn

Add Your Comment