2025–2026 ОНЫ ДИЗАЙН, ЗУРАГ ЗҮЙН ОНЛАЙН ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ

ЗОРИЛГО

Сурагчдад зураг зүй, дүрслэх геометр, дизайны төрлийн хичээлээр зохион бүтээх, техник сэтгэлгээ, орон зай, гоо сайхны мэдрэмж, сэтгэн бодох чадварыг төлөвшүүлэх, багаар ажиллах чадварыг дэмжих, багш нарын мэргэжлийн ур чадварыг сайжруулах, харилцан туршлага солилцоход оршино.

Олимпиадын нэгийн даваа Дизайны төрлүүд болон Техникийн зураг зүйн үндэс болох онол, сэтгэлгээ шалгах даалгавар агуулгаар тест бөглөх, гараар гүйцэтгэх, компьютерийн программ ашиглан зурах, бодох, урлан бүтээх зэргээр явагдана.

ХЭЗЭЭ

I шат

2026 оны 2-р сарын 09-нөөс 3-р сарын 05-ны 24.00 цаг хүртэл тестийн шалгаруулалт үргэлжилнэ. Энд босго оноо (91 ба түүнээс дээш оноо) авч, дараагийн шатанд орох эрхтэй болно.

II шат

2026 оны 3-р сарын 06, 07-ны өдрүүдэд ур чадварын шалгаруулалтын 2-р шат явагдана.

III шат

2026 оны 4-р сарын 03, 04-нд ур чадварын шалгаруулалтын 3-р шат явагдана.

ХААНА: Онлайн хэлбэрээр

ШАЛГАРУУЛАЛТ

Шалгаруулалтын шат тус бүрийн тусгай зааврыг нэмэлт байдлаар олимпиадын “dtd-olimpiad.com” вэб хуудсанд, “Зураг зүй, дизайны олимпиад” Facebook группд шалгаруулалт явагдана.

ОЛИМПИАДЫН I ШАТ 2026 оны 2-р сарын 09-нөөс 3-р сарын 05-ны 24.00 цаг хүртэл

Онолын шалгалтыг тест хэлбэрээр авах ба “dtd-olimpiad.com” вэб дээр бүртгэлийг бөглөн,  төлбөрөө (15 000 төг) шилжүүлэх ба QPay ашиглан төлнө. Сорил дээр 91 ба түүнээс дээш оноо авсан бол дараагийн шатанд орох эрх нээгдэнэ. Үүнд дараагийн шатанд орох босго оноогоо авах хүртэл тестийг хэдэн ч удаа бөглөж болно. Тестийг дараах төрөл тус бүр дээр гүйцэтгэнэ.

  1. “Техникийн зураг зүйн үндэс” төрөл БАГШ, СУРАГЧ
    • X ангийн сурагч
    • XI ангийн сурагч
    • XII ангийн сурагчид
    • Багш нар
  2. “График дизайн” төрөл сурагч
    • X-XII ангийн сурагчдын холимог төрлөөр явагдана “Хувцас дизайн” төрөл сурагч
  3. “Хувцас дизайн” төрөл сурагч
    • X-XII ангийн сурагчдын холимог төрлөөр явагдана
  4. “Орчны дизайн” төрөл (Интерьер дизайн) сурагч
    • X-XII ангийн сурагч (сурагчдын холимог төрлөөр 3 сурагч 1 баг болж орно)
  5. “Мультмедиа” дизайн төрөл сурагч
    • XII ангийн сурагчид оролцоно (сурагчдын холимог төрлөөр 3 сурагч 1 баг болж орно)
Оролцох
ОЛИМПИАДЫН II ШАТ 2026 оны 3-р сарын 06, 07-ны өдрүүдэд

Олимпиадын II шат: Бүртгэл дахин хийгдэхгүй.

Аймаг, Дүүргийн хэмжээнд төрөл тус бүрээс I шатад 91 ба түүнээс дээш оноо авсан сурагч болон багшийг II шатад оролцуулна.

II шат нь өмнөх жилийн явагдсан журмын дагуу ур чадвар, бодлого, гүйцэтгэлийн даалгавар ажлыг вэбд товлосон цагт оруулан оролцох кодыг илгээснээр нэвтрэн орж, даалгавар гүйцэтгэж, дүгнүүлнэ. II шатад дараах байдлаар шалгаруулалт явагдана.

  • II шатнаас эхний гурван байранд шалгарсан сурагч, багш нар III шатны шалгаруулалтад оролцох эрхийн бичиг олгоно. Үүнд эхний байруудад оноо тэнцсэн багш, сурагчдыг дараагийн шатанд оролцох эрхийг мөн олгоно.
  • II шатад оролцсон бүх сурагч болон багш нарт “оролцсон” батламж олгоно.
  • XII ангийн сурагчдад МУБИС-ийн Дүрслэх урлаг технологийн сургуулийн дараах ангиудад суралцах урилгыг олимпиадын вэбээр хүсэлт илэрхийлсэн бол олгоно. Үүнд:
  • Багш, дизайн, зураг зүйн боловсрол
  • График дизайн
  • Мультмедиа дизайн
  • Хувцасны дизайн
ОЛИМПИАДЫН III ШАТ 2026 оны 4-р сарын 03, 04-ны өдрүүдэд

Олимпиадын III шат: Бүртгэл дахин хийгдэхгүй.

II шатнаас эхний таван байранд орсон багш болон сурагчид III шатанд оролцоно.

III шат нь өмнөх жилийн журмын дагуу ур чадвар, бодлого, гүйцэтгэлийн даалгавар ажлыг өмнөх шаттай уялдсан байдлаар гүйцэтгэнэ. Шалгарсан багш, сурагчид даалгавар гүйцэтгэх кодыг илгээснээр вэбд нэвтрэх эрх нээгдэн гүйцэтгэж, дүгнүүлнэ.

III шатны эхний гурван байрыг шалгаруулж шагнана. Шагналд шалгарсан сурагч болон багш нарын шагналыг МУБИС-ийн Дүрслэх урлаг, Технологийн сургуулийн хичээлийн байранд гардуулна. Шагнал гардуулах үйл ажиллагаанд өөрийн биеэр оролцож, шагналаа гардан авна.

ШАГНАЛ
  1. “Техникийн зураг зүйн үндэс” төрөл БАГШ, СУРАГЧ
  • X ангийн сурагч – I, II, III байр, өргөмжлөл, мөнгөн шагнал, медаль
  • XI ангийн сурагч – I, II, III байр, өргөмжлөл, мөнгөн шагнал, медаль
  • XII ангийн сурагч – I, II, III байр, өргөмжлөл, мөнгөн шагнал, медаль
  • Багш нар – I, II, III байр, өргөмжлөл, мөнгөн шагнал, медаль
  1. “График дизайн” төрөл (X-XII ангийн сурагчдын холимог төрөл)

I, II, III байр өргөмжлөл, мөнгөн шагнал, медаль

  1. “Хувцас дизайн” төрөл (X-XII ангийн сурагчдын холимог төрөл)

I, II, III байр өргөмжлөл, мөнгөн шагнал, медаль

  1. “Орчны дизайн” төрөл (Интерьер дизайн) (X-XII ангийн сурагчдын холимог төрлөөр 3 сурагч 1 баг болж орно)

I, II, III байр өргөмжлөл, мөнгөн шагнал, медаль

  1. “Мультмедиа” дизайн төрөл (X-XII ангийн сурагчдын холимог төрлөөр 3 сурагч 1 баг болж орно)

I, II, III байр өргөмжлөл, мөнгөн шагнал, медаль

09 2 сар2026
Дизайн зурагзүйн 21-р олимпиад

Дизайн Зурагзүйн Онлайн Олимпиад I шат

2 сар 9, 2026 - 10:00 pm - 5 сар 5, 2025 - 11:59 pm / Онлайн Тест
06 3-р сар2026
Дизайн зурагзүйн 21-р олимпиад

Дизайн Зурагзүйн Онлайн Олимпиад II шат

3 сар 6, 2026 - 8:00 am - 3 сар 7, 2026 - 11:59 pm / Онлайн хэлбэрээр
03 4-р сар2026
Дизайн зурагзүйн 21-р олимпиад

Дизайн Зурагзүйн Онлайн Олимпиад III шат

4 сар 3, 2026 - 8:00 am - 3 сар 4, 2026 - 11:59 pm / Онлайн хэлбэрээр

DTD – Olimpiad © 2026.