Back to all Events

Дизайн Зурагзүйн Онлайн Олимпиад II шат

3 сар 6, 2026, 8:00 am - 3 сар 7, 2026, 11:59 pm

Олимпиадын II шат: Бүртгэл дахин хийгдэхгүй.

Аймаг, Дүүргийн хэмжээнд төрөл тус бүрээс I шатад 91 ба түүнээс дээш оноо авсан сурагч болон багшийг II шатад оролцуулна.

II шат нь өмнөх жилийн явагдсан журмын дагуу ур чадвар, бодлого, гүйцэтгэлийн даалгавар ажлыг вэбд товлосон цагт оруулан оролцох кодыг илгээснээр нэвтрэн орж, даалгавар гүйцэтгэж, дүгнүүлнэ. II шатад дараах байдлаар шалгаруулалт явагдана.

  • II шатнаас эхний гурван байранд шалгарсан сурагч, багш нар III шатны шалгаруулалтад оролцох эрхийн бичиг олгоно. Үүнд эхний байруудад оноо тэнцсэн багш, сурагчдыг дараагийн шатанд орох эрхийг мөн олгоно.

  • II шатад оролцсон бүх сурагч болон багш нарт “оролцсон” батламж олгоно.

  • XII ангийн сурагчдад МУБИС-ийн Дүрслэх урлаг технологийн сургуулийн дараах ангиудад суралцах урилгыг олимпиадын вэбээр хүсэлт илэрхийлсэн бол олгоно. Үүнд:
    ○ Багш, дизайн, зураг зүйн боловсрол
    ○ График дизайн
    ○ Мультмедиа дизайн
    ○ Хувцасны дизайн

  • Organizer Name: Дизайн Зурагзүй
  • Website: https://dtd-olimpiad.com/
  • Төрөл: Дизайн зурагзүйн 21-р олимпиад
  • Үргэлжлэх: 3 сар 6, 2026 - 8:00 am 3 сар 7, 2026 - 11:59 pm
  • БайршилОнлайн хэлбэрээр

Add Your Comment

DTD – Olimpiad © 2026.