ДИЗАЙН ЗУРАГ ЗҮЙН ОЛИМПИАДЫН ДААЛГАВАР
Төрөл: Хувцасны дизайн
Даалгавар: 1. “STREET STYLE” хувцасны эскиз боловсруулах /16-19 насны охидод зориулсан /
Хэмжээ: 1. А4 /210мм х 297мм/
Материал: 1. Өнгийн харандаа, цаас, усан будаг, гуашь, акрелик…аль нь ч байж болно, бийр
Хугацаа: 120 мин
Анхаарах зүйлс: – А4 формат дээр өнгийн харандаа ашиглан эскиз боловсруулна.
- Хувцасны эскиз нь нүүр, үс засалт, акксесуар гэх мэт дүр төрхийг бүрэн шийдсэн байх
- Орчин үеийн загварын чиг хандлагад нийцсэн, шинэлэг шийдэлтэй байх
- Хугацаанд багтаах.
- Даалгавараа гүйцэтгэж сурагчид бүгд гарсан байна. Үүний дараа шалгагч багш кодлоно.
- Өөрийн загварын тайлбар бичиж болно
Үнэлгээ: Дээд үнэлгээг 100 оноогоор тооцох ба дараах задаргаагаар үнэлгээний төвшинг тооцно.
Эскиз, зохиомж: 30хувь –
Сэтгэлгээ: 30 хувь
Хувцасны гүйцэтгэл: 40 хувь
Үнэлгээний задаргаа тайлбар:
- Эскиз, зохиомж: Хувцасны зохиомж, орчин үеийн чиг хандлагатай уялдсан байх, цэвэр нямбай гүйцэтгэсэн байх
- Сэтгэлгээ: Өгөгдсөн сэдвийн хүрээнд чөлөөтэй сэтгэсэн, илэрхийлэх гэж буй утга санаагаа ойлгомжтой дүрслэх.
- Хувцасны гүйцэтгэл: Эскизийн дагуу гүйцэтгэлийн материалаа оновчтой сонгон, цэвэр нямбай зурж гүйцэтгэсэн байх.
