Back to all Post

Media design

ДААЛГАВАР: “ МОНГОЛ СОЁЛ” СЭДЭВТ БОГИНО ХЭМЖЭЭНИЙ ХАЙЧИЛБАР АНИМЕШН БҮТЭЭХ

 

2026-04-04

Эхлэх цаг: 10:00.  Дуусах цаг: 12:00 /120 минут/

Мэйл илгээх сүүлийн хугацаа: 2026 оны 4-р сарын 4-ний 14 цаг 00 минут

 

БОДИТ ХУГАЦААНД ГҮЙЦЭТГЭХ : Ухаалаг төхөөрөмж /гар утас, таблет г.м/ дээр суулгасан стоп моушен бүтээх аппликешнуудыг ашиглан хайчилбар анимейшн гүйцэтгэх

  • Деталиудыг эвлүүлж орчин бүтээх
  • Дүрүүдийг хөдөлгөж зураг авах
  • Дүрсийг нэгтгэж эвлүүлэх,
  • Видео файл болгож гаргах

 

ШААРДЛАГА:

  1. Хугацаа: 1-3 минут
  2. Санаа оновчтой: Шинэлэг, давтагдаагүй санаа агуулсан
  3. Өгүүлэмж тодорхой: Хэлэх гэж буй санаа, үйл явдлын хэлхээ ойлгомжтой.
  4. Зохиомж: Зургийн зохиомж, камерын шилжилт зөв байх
  5. Хөдөлгөөн, эвлүүлэг: Тасалдалт, огцом шилжилт бага, дүрсийн шилжилт зохистой байх
  1. Эхлэл төгсгөл шторк (кредит): 30 секундээс илүүгүй. Баг/сурагчийн нэр, Бүтээлийн нэр, аймаг, сургууль, кредит тодорхой байх
  1. Гүйцэтгэл чанартай: Бүтээлийг өндөр чанартай  видео файл болгон гаргах (Хэмжээ, чанар: Full HD1080; Формат: .mp4)
  2. Даалгавар гүйцэтгэх үйл явцыг видео камер бүхий төхөөрөмжөөр Google Meet аппликейшн ашиглан шууд дамжуулна.

Add Your Comment