ДААЛГАВАР: “ МОНГОЛ СОЁЛ” СЭДЭВТ БОГИНО ХЭМЖЭЭНИЙ ХАЙЧИЛБАР АНИМЕШН БҮТЭЭХ
2026-04-04
Эхлэх цаг: 10:00. Дуусах цаг: 12:00 /120 минут/
Мэйл илгээх сүүлийн хугацаа: 2026 оны 4-р сарын 4-ний 14 цаг 00 минут
БОДИТ ХУГАЦААНД ГҮЙЦЭТГЭХ : Ухаалаг төхөөрөмж /гар утас, таблет г.м/ дээр суулгасан стоп моушен бүтээх аппликешнуудыг ашиглан хайчилбар анимейшн гүйцэтгэх
- Деталиудыг эвлүүлж орчин бүтээх
- Дүрүүдийг хөдөлгөж зураг авах
- Дүрсийг нэгтгэж эвлүүлэх,
- Видео файл болгож гаргах
ШААРДЛАГА:
- Хугацаа: 1-3 минут
- Санаа оновчтой: Шинэлэг, давтагдаагүй санаа агуулсан
- Өгүүлэмж тодорхой: Хэлэх гэж буй санаа, үйл явдлын хэлхээ ойлгомжтой.
- Зохиомж: Зургийн зохиомж, камерын шилжилт зөв байх
- Хөдөлгөөн, эвлүүлэг: Тасалдалт, огцом шилжилт бага, дүрсийн шилжилт зохистой байх
- Эхлэл төгсгөл шторк (кредит): 30 секундээс илүүгүй. Баг/сурагчийн нэр, Бүтээлийн нэр, аймаг, сургууль, кредит тодорхой байх
- Гүйцэтгэл чанартай: Бүтээлийг өндөр чанартай видео файл болгон гаргах (Хэмжээ, чанар: Full HD1080; Формат: .mp4)
- Даалгавар гүйцэтгэх үйл явцыг видео камер бүхий төхөөрөмжөөр Google Meet аппликейшн ашиглан шууд дамжуулна.